Сувдан хэлхээ>


Нэг хичээл дээрээ өөрийн нэрийн учир гээд эсээ бичих боловоо. баахан л өөрийнхөө нэрийн тухай бичиж эцэст нь нэг иймэрхүү дүгнэлт хийлээ. хүний үзэл бодол гэдэг үзэж харсан, мэдсэн сурсанаараа өөрчлөгдөн баяжигдаж байдаг юм хойно хэзээ нэгэн цагт эргээд энэ бичлэгээ уншвал сонирхолтой байх болов уу гээд оруулчихлаа. Тэр үед ямархуу үзэл бодолтой болсон байх бол эсвэл энэ бодолдоо их үнэн ч байх болов уу?Магадгүй өөр хэн нэгэн энэ бичлэгийг уншиж байгаа бол нэрийн учрын тухай юу гэж боддогоо хуваалцаарай.

 ...Хүний нэр эзнээ 100% илэрхийлж чадахгүй тийм ч  учраас нэрийн утга, учир гэдэг зүйлийг бий болгож бүтээдэг болохоос анхнаасаа утга учиртай байдаггүй гэж боддог. Ураг удмынхаа хүмүүстэй ижилхэн нэртэй болоод ч тэр юм уу ямар нэг буруу зүйл хийхэд тэднийг минь хамт дуудаж байгаа юм шиг санагддаг болохоор ********** гэдэг нэр дандаа сайн сайхан үйлдлийг, зөв хүнийг илэрхийлиг байгаасай гэж их хүсдэг, тийм ч байлгах гэж хичээдэг.дэг нэр ш

Яг үнэндээ хүн бүхэн нэрийнхээ утга учир шиг байдаггүй, байх ч албагүй. Эцэг эхчүүд хүүхдэдээ хүндэлдэг, биширдэг хүмүүсийнхээ нэрийг өгөх тохиолдол байдаг. Тухайн өгч буй нэрийн үндсэн утгаас илүүтэй тийм нэртэй хүн их мундаг учраас тухайн нэрийн сонгосон олон тохиолдлыг би мэднэ. Энэ бүхнээс үзэхэд хүний нэр гэдэг ихэвчлэн зүгээр л ямар нэг зүйлсийг бэлэгшээсэн, ерөөсөн оноосон нэр байдаг. Харин хүн энэ нэрээ амилуулах, хүчтэй болгох, утга учиржуулах эрхэм үүргийг өрөө хүлээдэг гэж ойлгодог. Тиймээс миний нэрийн утга учир гэдэг би өөрөө юм.

Завгүй завгүй завгүй амьдрал

2013 оны 06-р сарын 09 Нийтэлсэн Сувдан Хэлхээ
Уучилаарай та утга учиргүй энэ өгүүлбэрүүдийг унших шаардлагагүй... хайран цаг хугацаа.
 Дэлгэрэнгүй»

Би иргэж ирлээ. :)

2013 оны 06-р сарын 07 Нийтэлсэн Сувдан Хэлхээ
Хөөрхий блогоороо оролгүй их уджээ. Хуучин бичлэгүүдээ уншаад сэтгэл хөдлөөд блогоо дахин бичиж эхлэхээр шийдлээ хэхэ. За тэгээд манайхаар орж гарч байгаарай.

БИ өөрөө БИ

2012 оны 11-р сарын 07 Нийтэлсэн Сувдан Хэлхээ
БИ өөрөө БИ

Хүн хаа нэг газар хэн нэгэнд тухай агшинд ямар харагдах вэ? Хэн нэгэнд буруу сэтгэгдэл төрүүлчихвий? гэж их хичээдэг хичээх тусам хуурамч болоод байгаагаа анзаардаггүй

Энэ олон хүмүүсийн дундаас өөрийнхөөрөө байдаг хүмүүс хэчнээн өөр харагддаг гээч тийм болохоор өөрийнхөөрөө байна гэдэг амархан мэт санагдаж байгаач яг үнэндээ бол тийм ч амар зүйл биш юм шигээ хэрвээ тийм амархан зүйл байсын бол хүн болгон гоё өөрийнхөөрөө байхсан ...тиймээс

Хаана ч

Хэзээ ч

Ямар ч тохиолдолд

БИ өөрөө л БИ

гэдгээ санаж явцгаая

Гагнаатай төмөр хаалга

2012 оны 11-р сарын 07 Нийтэлсэн Сувдан Хэлхээ

Саяхан нэгэн сайхан дурсамж сэргээсэн найзынхаа блог-г уншлаа хүүхэд насны минь нандин дурсамжуудыг хадгалсан газрын минь тухай бичсэн болхоор миний сэтгэл санаа их гоё байнаа ... яагаад ч юм яг тэр үеэс өмнөх үеийг санахгүй байгаан би тэр үед 3 настай байсан байх... тэр хашаанд 2хон айл байдаг байсын нэгэн нь мэдээж манайх нөгөөх нь Сэргэлэнбат ахых тэдийд дөнгөж шинэ хүн төрөөд баяр хөөр болж байсан  үе... тоглох ч хүүхэд байхгүй 2 гэрийн хооронд дэмийг цагыг өнгөрүүлдэг тэгсэн хэрнээ  цэцэрлэгт явах дургүй  тэгээд хааяа тэднийд орж Очко-г саатуулна өөр нэг хийдэг юм нь хаалганаас зүүгдэх

манай тэр хашаа маш том санагддаг байж билээ тэгээл хашаанаасаа гараал урт хаалган дээр өдөржин зүүгдэж тоголдог тэр хаалга одоо хүртэл байдаг  хажуугаар нь явахад ганцхан зүүгдээд тоглочихмоор л санагддын гэхдээ төмөр хаалга болхоор хашаатайн гагнаад хаалга биш хашаа болсон байна лээ төмөр дөрвөлжин2 нүхтэй голдоо улаан таван хошуутай төмөр хаалга минь намайг ганц саатуулдаг тоглоом байсан даа... толгойгоо 5н хошуун дотроо хийчээл зүүгдээл  хэхэ

 

хүний амьдралд өчүүхэн жижгээс авахуулаад бүхий л зүйлд дурсамж үлддэг нь сайхан шүү

1-р курсын шинэковын тэмдэглэл

2012 оны 08-р сарын 24 Нийтэлсэн Сувдан Хэлхээ
За тэгээл бүхэл бүтэн 10 жил сураагүй энгийн дадал болсон зүйлүүдээ Их сургууль оронгуутаа л хаячихдаг юм биш ш дээ тэхээр 10 жилдээ л жинхэнэ оюутан шиг оюунтан болоход  бэлтгээрэй  Дэлгэрэнгүй»

Тэрбумтны амьдрал

2012 оны 07-р сарын 16 Нийтэлсэн Сувдан Хэлхээ

Энэ өгүүллэг маш их таалагдсан учир блогтоо нийтлэхээр шийдлээ. нэлээн дээр татаж авсан болохоор Эх сурвалжийг нь сайн санку байнаа. Зиндаа байлуу Залуу байлуу тэр хавьцаа л хэхэ.

За бүгдээрээ уншаад бодлоо хуваалцъя   

 Дэлгэрэнгүй»

Би тань шиг залуусаар бахархдаг.

2012 оны 07-р сарын 01 Нийтэлсэн Сувдан Хэлхээ

Би тань шиг хөдөлмөрч залуусаар бахархдаг

Би тань шиг зүрх сэтгэлтэй залуусаар бахархдаг

Би тань шиг зүтгэлтэй залуусаар бахархдаг

Би тань шиг зоригтой, зорилготой залуусаар бахархдаг

 Дэлгэрэнгүй»

Би яг одоо боджын

2012 оны 06-р сарын 24 Нийтэлсэн Сувдан Хэлхээ

Жинхэнэ хийх байх юм  олж яджын дөө 

 Дэлгэрэнгүй»

ЭнЭ МөН үүү

2012 оны 06-р сарын 19 Нийтэлсэн Сувдан Хэлхээ
Энэ ЮуБиЭс-н залуу алжынөө нээх хөөрхөн охин холбогдоол ЭНИМОН хамтлагийн Жанна гэдэг эгчдээ мэнд хүргье гээл хэлсэн жинь Заанна гэс нүү гэж авдын Худлаа тоглоод байгаан байх гэсэн жинь жинхэнээсээ мэддэггүй бололтой. Дахин дахин Заанна гээл зарлаад байхын хэхэхэ

Амьдрал чамтай би шатар нүүхийг хүснэ

2012 оны 06-р сарын 17 Нийтэлсэн Сувдан Хэлхээ
 99% тактик
 Дэлгэрэнгүй»

Новшийн хог

2012 оны 06-р сарын 07 Нийтэлсэн Сувдан Хэлхээ
Автобусны буудал дээр хэдэн шар  амбаарыг нь хүлээгээд зогсож байтал бөөн хуй салхи этр болоод яах ийхийн зуургүй том цагаан гялгар уут чихэн дээр наалдчихдаг юм байна. тэр балиар гудамжаар хийсэж өчнөөн хүмүүсийн шээс баас шүлсэн дээр өнхөрч өнхөрч миний толгойнд наалдсан гэж бодохоор уйлмаар балиар санагдаж байгаам чинь... новш гэж... ёооо. Дэлгэрэнгүй»

"Түлхүүрээ гээсэн хүн" <3

2012 оны 04-р сарын 15 Нийтэлсэн Сувдан Хэлхээ

Миний хамгийн сайн найзын дурлалтай их төстэй юм... Магадгүй танд ч бас ийм явдал тохиолдсон байх...

Тиймээ би зүрхнийхээ түлхүүрийг дөнгөж сая гээчихсэн хүн. Олсон хүн байвал холбоо бариарай. Зүрхийг минь чөлөөлж өгсний хариуд зүгээр л би дэргэд чинь байя

 Дэлгэрэнгүй»

Дурсамжаа дурсахуй

2012 оны 01-р сарын 30 Нийтэлсэн Сувдан Хэлхээ

Болор тунгалаг дурсамж

Бодол дотор минь гялалзана

Шаргал навчис шиг дурсамж

Сэтгэл дотор минь тодроно.

Уутай гашуун дурсамж

Уулга алдам дурсамж

Ухаарч ойлгомоор дурсамж

Урам хайрлах дурсамж

 Дэлгэрэнгүй»

Бусдын үг үнэн сонсогдож байна уу?

2011 оны 12-р сарын 21 Нийтэлсэн Сувдан Хэлхээ
Чи одоо аз жаргалтай байна уу?
Чимээгүйхэн дотроо тунгаан бод
Чихэнд чинь биш зүрхэнд чинь үнэн оршино
Чиглэх зүгээ бүү алд
 Дэлгэрэнгүй»